“Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форум боллоо
2022.03.11

“Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форум боллоо

УИХ-аас баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулагдана. Энэ нь "Шинэ сэргэлтийн бодлого"-д багтсан Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хийгдэх юм.

Мөн Эрдэнэт хотод исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр баригдана. Уг асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсанаас гадна холбогдох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгосон.

Түүнчлэн үйлдвэрийг байгуулах 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг АИТХ гаргасан.