Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн хэвээр байна
2022.02.28

Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн хэвээр байна

Улсын хэмжээнд 2021 онд 453,8 мянган толгой тэмээ тоолуулснаас Өмнөговь аймаг нийт тэмээн сүргийн 35,2 % буюу 160580 толгой тэмээ тоолуулж, тэмээн сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн хэвээр байна.

Манай улсад батлагдсан 4 үүлдрийн тэмээ байдаг. Үүнээс “Галбын говийн улаан”, “Ханын хэцийн хүрэн” хоёр үүлдрийн тэмээг манай аймагт өсгөн үржүүлж байна.“Галбын говийн улаан” үүлдрийн тэмээний өлгий нутаг Ханбогд сум нь 2021 онд тэмээн сүргээ 33089 толгойд хүргэж улсдаа мөн хамгийн олон тэмээтэй сумаар шалгарч, тэмээчин Ж.Тогтохсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тус сумын малчин Ц.Идэрборгил, Х.Энхбат, Х.Далантай нар “Алтан ботгоны эзэн” болж тэмээчид маань олон жилийн нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн байна

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn