Орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар саналаа уламжиллаа
2022.02.23

Орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар саналаа уламжиллаа

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн болон хурлын төлөөлөгчид, багийн дарга нарыг Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзах уулзалтыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцож, хурлын төлөөлөгч нарт төмөр замын одоо баригдаж байгаа болон 2022 онд дуусах төсөл, хилийн боомтуудыг авто замаар холбохоор хэрэгжих төслүүдийг танилцууллаа.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид Цогтцэций–Чойрын чиглэлийн авто зам, Төмөр зам,Таван толгой түлш компанийн нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийн талаар яамны удирдлагуудаас тодруулга авлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас сумын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нүүрс тээвэрлэлтээс хамааралтай үүссэн хөрсний бохирдол, авто замын гэмтэл зэрэг тулгамдсан асуудлын талаар саналаа уламжиллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn