
Төв аймгийн аваргууд тодорлоо
Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын сайчууд тодорч, Төв сайхан нутгаас дараах эрхмүүд "Улсын аварга"-аар шалгарлаа.
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-ӨӨР
- Алтанбулаг сумын Замт багийн малчин Үржингийн ДАВААДОРЖ
- Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Тогосын ДАШДАВАА
- Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Цэрэндоржийн БАТ-ОЧИР
- Баянцагаан сумын Баян айраг багийн малчин Пүрэв-Аюушийн БАНЬД
- Эрдэнэсант сумын Баян-Уул багийн малчин Жанчивын ЁНДОН
"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ"-ӨӨР
- Эрдэнэ сумын Хушинга багийн малчин Түмэндэмбэрэлийн МЭНДСАЙХАН
"УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ЭЭР
- Эрдэнэ сумын Хушинга багийн "Жигд хүч" ХХК-ийн "ШИМ АГРО" ферм
- Борнуур сумын Бичигт фермер Чимэднамжилын ЖАМБАЛДАШ
- Борнуур сумын Нарт багийн фермер Баасанхүүгийн ЭНХБАЯР
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-ООР
- Цээл сумын "ЦЭЭЛИЙН ХУР" ХХК
- Эрдэнэсант сумын "ХӨНӨГ НУУР" ХХК
- Угтаалцайдам сумын "ЖАВРАЙ ҮР" ХХК
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР
- Цээл сумын "Цүнхлээ төв" ХХК-ийн механикжуулагч Энэбишийн ГАНБААТАР
- Угтаалцайдам сумын "Уушиг баян" ХХК-ийн механикжуулагч Санжмятавын ЭНХБОЛД
- Баянцогт сумын "Гуна" ХХК-ийн механикжуулагч Долгорсүрэнгийн ГОМБОСҮРЭН нар тус тус шалгарлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал айлчлан ирж буй XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, "Улсын аварга"-аар шалгарсан Та бүхэндээ дахин баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn