Монголын Эмнести Интернэшнлийн номын санд 1800 гаруй бүтээл бий
2022.01.10

Монголын Эмнести Интернэшнлийн номын санд 1800 гаруй бүтээл бий

Монголын Эмнести Интернэшнл нь Хүний эрхийн боловсролын номын санг 1998 оноос эхлэн ажиллуулж байна. Тус номын сангийн сан хөмрөгт хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн үнэ цэн, үндсэн хуультай холбоотой 1800 гаруй нэр төрлийн бүтээл хадгалагдаж байна. Номын хорхойтон, хүний эрхийн судлаач хэн бүхэнд номын сан үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцолж байлаа.

Тус номын санд дараах төрлүүдийн ном бий. 

  • - Олон улсын эрх зүй
  • - Монгол улсын хуулиуд
  • - Дүрвэгч, цагаачдын эрх
  • - Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх
  • - Хүний эрхийн боловсрол
  • - Эрүү шүүлт, цаазаар авах ял
  • - Эдийн засаг, нийгэм соёлын эрх
  • - Хууль сахиулах байгууллагатай холбоотой товхимол