Ц.Мөнхцэцэг: Цахимаар хүүхэд бүрт хүртээмжтэй боловсрол олгох чиглэлээр зохицуулалт хийнэ
2021.12.10

Ц.Мөнхцэцэг: Цахимаар хүүхэд бүрт хүртээмжтэй боловсрол олгох чиглэлээр зохицуулалт хийнэ

Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд боллоо.

Энэхүү форумд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг илтгэл тавилаа.

Тэрбээр "Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа судалгаанд хамрагдсан 15 орноос 8-д буюу дундаж түвшинд байгаа. Авилгагүй байдал гэсэн үзүүлэлтээр бүс нутагтаа 15 улсаас 12-т орж байгаа талаар онцолсон юм. Мөн “Авлига улс орны бүх үзүүлэлтүүдээс хойш чангаах том дөнгө болж байгаа тул бид авлигын эсрэг тэмцлээ чангатгах ёстой. Тодруулбал, Авлигагүй байдал, Хууль дүрэм үйлчилдэг, хэрэгждэг байх гэсэн шалгууруудаар доогуур үнэлэлт авч байна.

Иймд авлигын эсрэг тэмцэх, хуулийн хэрэгжилтийг хангах тухайд УИХ онцгой анхаарах ёстой. Хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтооход хууль тогтоох байгууллага манлайлал үзүүлэх ёстой. Энэ зарчмыг мөрдлөг болгож, хүний эрхийг хангах чиглэлээр хуулиудад дүн шинжилгээ хийж, өөрчлөлт оруулахаар УИХ ажиллаж байна. 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль шүүхийн хараат бус байх, шударга тогтолцоог бүрдүүлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон шинэчлэл хийсэн.

Гэхдээ бид цаашид ч хүний эрхийн үндэсний тогтолцоогоо боловсронгуй болгоход ихээхэн ажлууд хийх шаардлагатай. Мөн цар тахлын нөхцөл дэх цахим сургалт нь алслагдсан бүс нутгийн болон орлого багатай өрхийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй явагдаж чадсангүй. Цахим хэрэглээний тэгш бус байдлаас болж “Цахим хуваагдал” бий болгосон. Тийм учраас Боловсролын тухай хуулинд цахим шилжилтийн нөхцөл дэх тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрт олгох чиглэлээр шинэ зохицуулалт хийнэ. Хүний эрхийн төлөө нэгдэцгээе хэмээв.