2021.12.01

Ц.Мөнхцэцэг: Хууль, журмууд дахь 800 орчим зүйл заалтыг хүний эрхэд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг МАН-ын 30 дугаар Их хурлын талаар МҮОНРТ-д ярилцлага өглөө.

Энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрх байна. Учир нь МАН хоёр удаагийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн. Үүнийг бодит ажил болгохоор ажиллаж байна. Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэчлэлийг хийх болно гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн онцолж байлаа.