2021.12.31
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн төлөө зүтгэгч төрийн түшээгээр шалгарлаа
Хүний эрхийн төлөөх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, Азид анх удаагаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллан амжилттай батлуулсан хэмээн ХЭҮК-оос УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг шалгаруулан шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгчээ.
Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байхад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулахад голлох үүрэгтэй оролцсон.