Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд хувь ногдуулж хязгаартайгаар эзэмшүүлнэ
2022.01.17

Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд хувь ногдуулж хязгаартайгаар эзэмшүүлнэ

2022 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан болно.Тус хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Б.Энхбаяр гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр, УБ хотод нийт 107 төрийн байгууллага төрийн өмчийн, өөрийн эзэмшиж буй 104.2 га газарт нийтийн орон сууц барьж “зарсан” байна. Засгийн газраас баталсан газрын суурь үнэлгээгээр үнэлгээ нь 99.5 тэрбум ба зах зээлийн үнэлгээгээр үүнээс даруй 10 дахин үнэлэгдэх үнэтэй газрыг “үнэгүй” авч. Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайнууд, эмнэлгүүдийн газрууд байхгүй болсны учиг газрын авлига ингэж явж иржээ.

Энэ хоногт УИХ-аар хэлэлцэх Газрын хуулийн өөрчлөлтийн тойм судалгаанаас 

Газрын хуулийн өөрчлөлт:

  • Нэг. Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд хувь ногдуулж хязгаартайгаар эзэмшүүлэх
  • Хоёр. Төрийн байгууллагын дарга нар газраа “зарж” орон сууц барьдагыг хязгаарлах
  • Гурав. Орон сууц нэг л өмчлөгч, эзэнтэй байх

гэсэн гол өөрчлөлт орох юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn