2021.11.22

Egazar.gov.mn цахим систем 17 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын харилцааны ажил үйлчилгээ, мэдээллийг цахимжуулах ажлыг хийсэн.

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүд Egazar.gov.mn цахим системээс 17 төрлийн үйлчилгээг авч болох боломж бүрдсэн. Иргэд газрын харилцааны үйл ажиллагаа, үйлчилгээ цахимжсан талаарх мэдээлэлгүйн улмаас биечлэн ирэх тохиолдол цөөнгүй гарч байгааг газрын харилцааны мэргэжилтнүүд хэлж байлаа. Газрын харилцаа, үйлчилгээ цахимжсанаар иргэд цаг хэмнэж, гар утсаараа үйлчилгээ авах давуу талтай юм.