Газрын багц хуулийн шинэчлэлийн асуудлаар салбарын сайд нар уулзалт хийлээ
2021.08.23

Газрын багц хуулийн шинэчлэлийн асуудлаар салбарын сайд нар уулзалт хийлээ

Газрын  багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.08.20/ Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон бусад албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн  шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төслүүдийн талаар санал солилцов.

Тус хуулийн төслүүдийг Засгийн газраас Улсын Их Хурлын 2021  оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.