Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллав
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллаа.
Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас 2019 оныг салбарын хэмжээнд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” болгон зарлаж хэрэгжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг эрхлэх ажлын хүрээнд хийгдэж буй тулгамдсан асуудлуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР газар олголт, газрын харилцааны чиглэлээр иргэдэд үзүүлж буй газрын албадын үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй Э дугаар олголттой холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дундын мэдээллийн сангийн асуудлыг шийдвэрлэх Барилга, хот байгуулалтын сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.