Цогтцэций сумын дунд сургуулиудад ном хандивлалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын I болон II дугаар дунд сургуульд 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр оюуны хөрөнгө оруулалт хийж, ном хандивлалаа.
Салбарын Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, ахлах мэргэжилтэн Б.Баттөр, Орон нутаг, олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Итгэлбаяр нар хамт олноо төлөөлж, шинжлэх ухаан, танин мэдэхүй, дэлхийн болон монголын сонгодог уран зохиол, бусад чиглэлийн 300 гаруй номыг дээрх сургуулиудын төлөөлөлд гардуулав.
Т.Борын нэрэмжит I дүгээр сургуулийн захирал Б.Ганжаргал, II сургуулийн захирал А.Ганзориг болон багш, сурагчдын төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хандивын номыг хүлээн авч, сайхан арга хэмжээ зохион байгуулсан компанийн хамт олонд талархсанаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар Т.Борын нэрэмжит I дүгээр сургуульд 1200, II сургуульд 1300 гаруй хүүхэд суралцдаг байна.