
2021.11.24
Ариун цэврийн байгууламжийн ажлын хэсгийн 9 дэх хурал боллоо
Эрдэнэт ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа Боловсролын салбарын бүх нүхэн жорлонг өөрчлөх ажлын хэсгийн хуралдлаа.
1 дүгээр ээлжийн 16 аймгийн 54 обьектэд барилгын ажил эхэлсэн боловч зураг, технологи батлуулахтай холбоотойгоор ажил удаашралтай байна. УИХ-ын гишүүд дэд ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, чанаржуулах чиглэл өглөө. Иймд дэд ажлын хэсэг дахин хуралдаж тулгарч буй асуудлаа яаралтай шийдвэрлэн дараагийн хуралд мэдээлэл өгөхөөр боллоо.