2021.11.09

Б.Энх-Амгалан: Хосгүй үнэт өв, архивын мэдээллийг гадаад улсад худалдсан зэрэг хууль бүс үйлдэлд ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг/анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Үндсэн хуулийн 16-ийн 17 дээр Төр ба түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуул зохих нууцад хамаарахгүй мэдээллийн асуудлаар мэдээлэл хүлээж авч болно. Нууцад хамаарах асуудлаар Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар нийгмийн хэв журмыг хамгаалах асуудлаар хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хуулиар хамгаалсан юм.

Сүүлийн үед Хосгүй үнэт өв, архивын мэдээлэл, үнэт олдвол, оюуны үнэт зүйл болсон ардын аман зохиол гээд олон зүйл гадагшаа гараад байна. Түүнийг зарсан, гадагшаа гаргасан гэсэн мэдээлэл их бий. Үүнээс болж зарим улс түүхээ урагшлуулах гээд энэ манайд байсан,Чингис хааны 7 үед Монгол хүн байгаагүй гэсэн мэдээлэл гаргадаг. Энэ бол Монгол улсын аюулгүй байдалтай холбоотой.Энэ хуульд ийм асуудал гаргасан хүнд ямар хариуцлага ногдуулахаар байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа         

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn