2021.07.05

О.Цогтгэрэл: Мэдээлэл авах эрхийн тухайд үнэлэх дүрэм, журам нь ямар байх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Нийтийн мэдээллийн тухай хууль орж ирж байгаад талархаж байна. Миний хувьд өнгөрсөн оны төгсгөлөөр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Яг л энд төрд цугларч байгааг мэдээллийг төрийн болон хувийн нууцаас бусад  мэдээллийг эргэлтэд оруулах тухай. Тэр үед Засгийн газраас энэ асуудлыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан. Миний оруулж ирж байсан хуулийн нэмэлт өөрчлөлт энд хэрхэн яаж орох вэ? Бас нэршлийн яагаад ийм болгосон бэ? нөгөө хуулийн нэр утга санаагаа яг илэрхийлж байсан. Мэдээлэл авах эрхийн тухайд үнэлэх дүрэм, журам нь ямар байх вэ?

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулалаа.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn