2021.11.08

Н.Учрал: Жагсаал, цуглаан хийх журмыг журамлах цаг болсон

УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрээр, "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачиллаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай 1994 онд батлагдсан хуулийн 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан тодорхой зохицуулалтыг өөрчилж өнөөдрөөс хэлэлцүүлэг явуулж байна. 14 хоногийн дотор ЗГ-аас ирсэн саналыг УИХ-д өргөн барина.

Сүүлийн үед хүний эрхэд халдах үзэгдлүүд ажиглагдаж байна. Үндсэн хуульд зааснаар бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл өнөөдөр жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон байна. Иргэд жагсаал, цуглаан хийх, үг хэлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байна.


Иймээс 2015 оны "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийг өөрчлөх 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасах хуулийн төслийг санаачилж байна. Ингэснээр ард иргэдийн зүгээс жагсаал, цуглаан хийхдээ Засаг даргаасаа зөвшөөрөл авах биш бүртгүүлдэг байх зохицуулалтыг тусгаж өгсөн" гэв