2021.10.20
Х.Болорчулуун: Хариуцлагагүй компаниудад дахин тендер өгсөн нь том алдаа болсон
ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Дарханы зам барьж эхлээд гурав дахь жил рүү орсон байна. Энэ хугацаанд 204 км замаас 50 хувийн гүйцэтгэлтэй байна гэдэг үнэхээр чамлалттай. Төрийн чадамжгүй байдал, зам тээврийн яамны чадамжгүй байдлыг харуулж байна. Бүгдийг олон улсын тендер гэж гаднынхантай холбож болохгүй. Бид нар юуны тулд тусгаар улс билээ. Ийм богино замыг бариулж чадахгүй анх тендер зарлахаас эхлээд, хяналт тавихаас эхлэн олон улсын жишгийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тендер шалгаруулалтад анхаарах хэрэгтэй. Төр үүнийг шалгаж хянадаг байх хэрэгтэй.
Дорнодын замд үхлийн 50 км зам байна. Тэнд олон хүний амь нас эрсдэлээ. Энэ бол зам тээврийн яамны буруу. Бороо хур тунадас гэж шалтаг хэлэх хэрэггүй. Хучиж байгаад хийдэг технологи байгаа. Энэ тендерийг өгсөн, гаргасан хүмүүсийг шалгуулах хэрэгтэй. Дорнодын 5,5 км замыг барьсан компани одоо хүртэл зам аа хүлээлгэж өгөөгүй жил боллоо. Чаддаг компанид өгөх хэрэгтэй байна.
Түүний асуултад төслийн ажилтан хариулав.