
2021.10.14
Төрийн дээд одон медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ахмад настан Чоймбол овогтой Бадам, Сүхбаатар сумын 4-р багийн ахмад настан Хас-Очир овогтой Пагмажав нарыг Төрийн дээд одон медаль "Алтангадас" одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн Ч.Ундрам гардуулан өглөө.
Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж төрдөө үнэлүүлэн Төрийн дээд одон хүртсэн нутгийн ахмадууддаа Ч.Ундрам гишүүний зүгээс баяр хүргэлээ.