
2021.10.08
Гурван багшид Төрийн шагнал гардууллаа
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, БШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл нар гурван багшид шагнал гардууллаа.
“Алтан гадас” одонгоор ШУТИС-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга С.Дэлгэрмаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа, “Боловсролын тэргүүний ажилтан”-аар ШУТИС-ийн багш Х.Мөнхзаяа нар тус тус энгэрээ мялаалаа.