Tурк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атештай уулзлаа
2021.10.13

Tурк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атештай уулзлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Tурк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атештай уулзаж Сэлэнгэ аймгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр Сэлэнгэ аймагт өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой ажлын байрыг дэмжих төслийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар мөн ярилцсан юм.

Турк Улс, Монгол Улсын түүхийн маш олон баялаг, дахин давтагдашгүй дурсгалын өв одоог хүртэл хадгалагдан ирж, манай хоёр улс түүх соёлоороо холбогдсон иж бүрэн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлсээр ирсэн.

Ковид-19 халдварт цар тахалтай хүнд хэцүү цаг үед хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа элчин сайд Зафер Атеш болон тус яамны хамт олонд УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажлын өндөр амжилт хүслээ.