Н.Учрал гишүүн Фридрих-Эберт сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
2021.10.07

Н.Учрал гишүүн Фридрих-Эберт сангийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийгмийн Ардчилсан үзэл баримтлал, чиг баримжааг төлөвшүүлж хөгжүүлэхэд Фридрих-Эбертийн сантай хамтран ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Учрал /2021,10,06/-ны өдөр Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч ноён Бенедикт Ивановс болон тус сангийн хөтөлбөрийн менежер хатагтай Ч.Оюунгэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Фридрих-Эбертийн сантай хамтран эхлүүлээд буй олон ажлуудын цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Бидний хамгийн чухал зорилго бол Ардчилсан Монгол улсад сонгодог ардчиллын чухал нэгэн хэлбэр болох Нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, соёлыг бий болгох явдал юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn