2021.10.06

Б.Дэлгэрсайхан: Олон улсын гэрээ конвенциудыг эргэж харах шаардлагатай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,06/-ны хуралдаан боллоо. Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Манай улс 294 ОУ-ын гэрээнд нэгдэн оржээ. Ер нь ямар гэрээнд орсон бэ? Үүнийг талаар мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Хүүхдийг морь унуулахгүй гэж хүүхдийн эрх ярьдаг. зарим талаар бид Монгол уламжиллаа алдах эрсдэлтэй. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхгүй.Иймд хүүхдийн эрх гэсэн нэрийдлээр соёл, уламжлалаа аажмаар устгах зүйл уруу явж байна. Иймд Олон улсын гэрээнд нэгдэн орохдоо цэнзүртэй байх хэрэгтэй.

Түүнчлэн эх орны бүтээн байгуулалтад цэрэг эрсээ дайчлах ёстой. Хоёр том гүрэн бүтээн байгуулалтандаа цэргүүдээ дайчилдаг. Нэг хэсэг нь ажил хийдэггүй халамж авдаг, нэг хэсэг нь цэрэгт явдаг ийм байхад хэн ажил хийх вэ? Ийм учраас Олон улсын гэрээн нэгдэх эрхзүйн орчноо сайн болгох ёстой. Дэлхий нийтэд өрнөөд байгаа дүрвэгсдийн асуудалд манай улс хэрхэн яаж хандах вэ? гэдгийг ч анхаарч ажиллаарай.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.мөнх-Оргил хариуллаа