2021.10.06

Б.Энх-Амгалан: Олон улсын гэрээний явцад гарсан алдаа зөрчлийг хэрхэн засаж, сайжруулах вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,06/-ны хуралдаан боллоо. Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Манай улсад 294 Олон улсын гэрээнд нэгдэн оржээ. Гэрээ хэрэгжүүлэх болохоор додоодынхоо хууль тогтоомжтой зөрчилддөг, энэ асуудлаа яаж шийдэх вэ? Бас ОУ-ын гэрээ бүр сайн гэж ойлгож болохгүй,заримаас нь татгалзаж, заримд нь орох хэрэгтэй. Монгол улсад аль нь ашигтай, аль нь ашиггүй юм гэдгийг бодох хэрэгтэй. Цаашдаа Монголын онцлогоо харах хэрэгтэй.

Монгол хүүхдүүд морио унаж байж бие нь чангардаг, гэтэл морь унуулахгүй байх талаас нь их ярих юм. мөн цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оруулахгүй гэж байна. Уг нь оролцож байж, бүтээн байгуулалтанд их хөгжил ирнэ. Үүнийг бодох хэрэгтэй. Сүүлдээ манай улс терроризмыг санхүүжүүлдэг байж магадагүй, зэвсэг наймаалахад оролцдог байж магадгүй гээд хар жагсаалтанд шахчих гээд л байна. Энэ бүгдээс хамгаалсан ямар хамгаалалт хийх вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа