2021.10.08

Б.Бат-Эрдэнэ: Төмөр зам ашиглалтад ороход том тэрэгний жолооч нарын ажлын байрны асуудал яах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Бид 2 жилийн өмнө Ковид орж ирэхэд л говийн бүсээ ногоон болгоё гэж ярьж байсан. Нэг хариуцлагагүй хувь хүн, байгууллагаас болж бусад олон зуун жолооч нарын эрх зөрчигдөж байна. Бид бүгдээрээ урд хөршөөс шалтгаалан бүх зүйл болохгүй мэт бүгд харааж байна. Гэтэл Ковидын үед улс орнууд үхэх, сэхэх дээрээ яригдаж байна. Шинжилгээ яагаад зөрүүтэй гарч байна вэ? Төмөр замын бүтээн байгуулалт олон жил гацлаа. Их хурал дээр ярьдаг. Нийгмээрээ 76-гаа харааж, загнадаг. Гэтэл өөр олон асуудлаас үүдэлтэй байдаг. Одоо байдал ямар байгаа вэ? тодорхой хариулт авъя.

Та нарын өгсөн мэдээллээр 223 аж ахуй нэгжүүд 16700 гаруй тээврийн хэрэгслийн 15 мянга гаруй жолооч нар байна. Төмөр зам ашиглалтад ороход энэ хүмүүсийн ажлын байрны асуудал яах вэ?  

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn