2021.10.08

Н.Наранбаатар: Боомт удирдлага, зохион байгуулалтын хувьд эзэнгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудал хамгийн чухал асуудал. Гэтэл хамгийн чухал энэ асуудалдаа маш хариуцлагагүй хандаж байна. Ирэх жил 36,7 сая нүүрс экспортолно гэж байгаа. Түүхэндээ байгаа хөмгийн өндөр тоо. харин Өмнөговийн 2 боомтоор гарч байгаа нүүрс нийлээд 8,2 сая тонн нүүрс өнөөдрийн байдлаар гарсан байна. Энэ хоёр боомт чинь 36,7 сая тонн нүүрсний 90 хувийг гаргах байтал өнөөдөр иймэрхүү байдалтай байна. Он дуусахад 2 сар дутуу байна.

Ирэх жилийн энэ том төлөвлөгөө биелэх үү? Боомт маань удирдлага, зохион байгуулалтын хувьд эзэнгүй байна. Засгийн газрын бүрэн эрхт захиргаа ажлаа хийж байгаа юу? Боомт дээр байгаа бүх ажил асуудалтай байна.PSR шинжилгээг яаж авч байгаа вэ? Шинжилгээний хариу буруу гарч байна. Бас тээврийн С зөвшөөрлийг эртхэн өгөх хэрэгтэй, хээл хахуул гээд ажил явахгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?

Түүний асуултад Зам,тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон албаны бусад хүмүүс хариуллаа. .

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn