2021.10.08
Т.Энхтүвшин: Салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажил маш сул байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
2019 онд Хангимандал концессын гэрээ байгуулсан, хүнд даацын авто зам барихаар гэрээ байгуулсан. Энэ ажил сайн явахгүй байна. Яам энэ тал дээр яаж анхаарч байна. Гадны хөрөнгө оруулалттай компани ажлыг ТББ болон бусад газрууд ажлын хийлгэхгүй байна. Дараагийн асуудал Замын Үүдийн орж ирэх ачаа эргэлтэн дээр анхаарах шаардлага байна. Сая 70 жолоочийг 14 хоног каринтилаад эрээн уруу гаргасан эдгээрээс 9 жолоочид нь ковид илэрч бүгд буцаж орж ирсэн.
Нэгдүгээр сараас хойш Эрээнд 32 жолооч тусгаарлагдаж наашаа орж ирэх ачаа эргэлтийг хийлээ. Одоо энэ хүмүүс Монгол руугаа буцъя гэж байна. Одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ 32 хүмүүс 9 сар Эрээнд амьдарч гэр орноосоо хол байлаа. Энэ хүмүүсийг урамшуулах уу? Дараа дараагийн ажлыг нь яаж шийдэх вэ? Салбараас авч хэрэгжүүлж байгаа ажил маш сул байна. Цаашдаа замын Үүдийн хил гааль хаагдах асуудал тулгарч магадгүй.
Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn