Хот тохижилтын газар "Алдвал галдана” аянд нэгдэж байна
2021.09.22

Хот тохижилтын газар "Алдвал галдана” аянд нэгдэж байна

“Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ нь нийслэлчүүдийнхээ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө ажилласаар байгаа билээ.

Тус газар Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд “Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ -ын газар нь нийгмийн сүлжээгээр олон нийтэд таниулах зорилгоор ажлын чиг үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд гарч болзошгүй эрсдлийг цувралаар таниулахад манай хамт олон НЭГДЭЖ БАЙНА.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудлын хогийн сав, ногоон байгууламжийн орчин мөн уулын арын замын цэвэрлэгээний явцад”АССАН ШҮДЭНЗ, ЦОГТОЙ ОРХИСОН ТАМХИНЫ ИШ” зэргийг санамсар болгоомжгүй хаясанаас үүдсэн гал түймрийн сэрэмжлүүлгийг анхааруулж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn