Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Зуслангийн бүсийн оршин суугчидтай уулзлаа
2021.07.09

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Зуслангийн бүсийн оршин суугчидтай уулзлаа

НИТХ-ын төлөөлөгч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргийн 19-р хороо, зуслангийн иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулж тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Орц гарц, нүхэн жорлон, эвдэрсэн зам гээд шийдвэрлэх, хийж хэрэгжүүлэх олон зүйлийг иргэд хэлж байна. Ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй барилга байшин барьсан асуудлыг судалж яаралтай шийдвэрлэх, Түргэний тэрэг, галын машин чөлөөтэй явах орц гарцыг гаргах нь хамгийн чухал байна.

Уулзалтад Нислэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас иргэдэд асуултын дагуу мэдээлэл өглөө.

Иргэдийн гаргасан санал хүсэлтийг яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэн хариу өгөх чиглэлийг албаны хүмүүст өгч, удалгүй дахин энэ уулзалтыг өөр бусад сэдвийн хүрээнд зохион байгуулахаар боллоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn