Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундранм тойрогтоо ажиллах үеэр “Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцлаа.
Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.8 км замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК 2022 оны 10-р сард хүлээлгэн өгөх гэрээтэй өнгөрсөн 6-р сараас замын ажилдаа орсон.
Энэ жил замын далан, шорооны ажлыг гүйцэтгэнэ. Ирэх жил үндсэн болон хучилтын ажлууд үргэлжлэн хийгдэж 10-р сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлсэн.
Тус компани замын ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэхдээ замын нэг, хоёрдугаар хэсэгт ажлаа төлөвлөн ажиллаж байгаа ба нэгдүгээр хэсгийн замын ажил Цагааннуур-Түшиг чиглэлд үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Цагааннуур хэсгийн замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна. Тун удахгүй энэ хэсгийн ажил дуусч Түшиг чиглэлд шилжих төлөвлөгөө графиктай ажиллаж байгаа аж.
Харин хоёрдугаар хэсгийн замын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 13 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлэн явагдаж байна. Энэ чиглэлд Шаамар, Зүүнбүрэн чиглэлийн зам орно.