
2021.09.09
Зам, тээврийн салбар боловсон хүчнээ ахлах ангиас нь бэлдэнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замын чиглүүлэх сургалттай, улсын тэргүүлэх сургуульд амжилттай элссэн болон ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Төмөр замын мэргэжлээр 21 сурагч ОХУ-ын Зам харилцааны их сургуульд элсэн суралцахаар тэнцсэн байна. Тус яамнаас салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд анхаарч, боловсон хүчнийг ахлах ангиас нь бэлдэх бодлого барин ажиллаж байна.