2021.07.09
Хүүхдийн гар урлал, уран зургийн уран бүтээлийн үзэсгэлэнд оролцлоо
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэгийн Соёлын төв болон Хүүхдийн урлан бүтээх төв хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнд 600 гаруй авьяаслаг хүүхдүүд гар урлал, уран зургийн бүтээлээр оролцлоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Энэтхэг-Монголын дарламентын бүлгийн даргын хувьд уг арга хэмжээнд оролцож, уран бүтээлч болон уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн эздэд баяр хүргэлээ.
Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр шалгарсан зураач хүүхдүүдэд Б.Саранчимэг гишүүн, Элчин сайд М.П.Сингх, Энэтхэгийн соёлын төвийн захирал Л.Саянаа, Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn