2021.07.06

Б.Баттөмөр: Төсвийн алдагдлыг 3,7 Их наяд хүргэнэ гэж байсан, энэ тоо өөрчлөгдсөн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

2021 оны төсвийн тодотголоос 3 өөрчлөлт гарна гэж байсан.Нэгдүгээрт төсвийн алдагдлыг 3,7 Их наяд хүргэнэ гэж байсан, энэ тоо өөрчлөгдсөн үү? Дараагийн асуудал 2020 оны жилийн эцсийн байдлаар 27,9 Их наяд төгрөг буюу ДНБ-ний 62,3 хувьд хүрч төсвийн тогтвортой байдлын хуульд заасан өрийн тухай төсвийн тусгай шаардлагад чиглэсэн. 2021 оны ДНБ 70 хувьд хүрэх байсан, энэ тоо өөрчлөгдсөн үү? Төсвийн орлого, зарлагыг тус бүр 2  их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж байсан, өөрчлөлт орсон уу?               

Түүний асуултад ТББХ-ны дарга Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn