
2020.10.22
2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байнгын хорооны дүгнэлтийг Г.Амартүвшин гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.