2021.06.23

Д.Сарангэрэл: Ажилласан жил харгалзахгүй ээлжийн амралтыг 20 хоног болгосон хуулийн заалт дэмжлэг авсангүй

Хөдөлмөрийн хууль нь нийгмийн харилцааг зохицуулах чухал хууль бөгөөд 1999 оноос хойш нэмэлт өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй юм. Харин 2013 оноос эхлэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Засгийн газар, Ажил олгогч эздийн холбооны 3 талын зөвшилцлийн үндсэн дээр боловсруулсан бичиг баримт дээр тулгуурлан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Олон жил дуншсан тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

Уг хуулийн шинэчилсэн найруулгад оновчтой, цаг үеэ мэдэрсэн олон шинэчлэл орж ирсэн ч мөн засаж сайжруулах, тодорхой болгох цөөнгүй заалт байгаагаа талаар гишүүд саналаа хэллээ. 

Үүний нэг нь тус хуульд ээлжийн амралтын хугацааг олон жил ажилласан, цөөхөн жил ажилласнаас үл хамааран бүх ажилтан, албан хаагчид 20 хоног амрахаар оруулж ирсэн. Энэ зохицуулалтыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар дэмжээгүй бөгөөд ээлжийн амралтыг ажлын 15 хоног болгон зургаа дахь жилээс эхлэн гурав, гурав хоног нэмэгддэг зохицуулалтыг хэвээр үлдээх хэрэгтэй гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дээрх гишүүдийн санал дэмжигдлээ.

Түүнчлэн Д.Сарангэрэл гишүүний хувьд Хөдөлмөрийн тухай хуульд жасаагаар ажилладаг хүмүүсийн  амралтыг 14/14 болгосныг зөв шийдэл болсон. Харин хөдөлмөрийн гэрээг тодорхой болгох ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар тодорхойгүй зүйл хуульд байгаа талаар саналаа хэлсэн юм.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn