
2021.05.13
Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөлийн хурал боллоо
Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр /2021.05.13/ боллоо.
Тус хурлаар зөвлөлийн гишүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан 2021-2022 оны хөтөлбөрүүд, тухайн арга хэмжээний хүрээнд зарцуулагдах төсөв, хамрагдах иргэний тоо мэдээ, төсвийн хуваарьтай танилцаж, баталлаа.
Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021-2022 онд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.
- Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр
- Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn