2021.06.21

Хөвсгөл аймгийг аялал, жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Л.Мөнхбаатар гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш 2016-2020 онд 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 2080 хүүхдийн 5 сургууль, 575 хүүхдийн 5 дотуур байр, 600 хүүхдийн 5 цэцэрлэгийн барилга баригджээ.

Түүнчлэн 500 хүний суудалтай 2 соёлын төвийн барилга, Засаг даргын Тамгын газрын 3 барилга, Хилийн цэргийн заставын 2 байр,  Цахим үйлчилгээний төвийн 2 барилга, Цаг уурын өртөөний 1 барилга, үүрэн холбооны дахин дамжуулах станц 6 сумын 8 багт ашиглалтад ороод байна. Мөн төсвийн бус хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын цэвэрлэх байгууламж, Тогтвортой  аялал жуулчлал төсөл хэрэгжиж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn