2021.06.21
Г.Дамдинням гишүүн Дархан -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Х.Бат-Оюунд өргөө цагаан гэр гардууллаа.
Коронавирусын цар тахлын үед эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд цаг наргүй ажилласаар байгаа.
Тэдний ажлыг ойлгож хүндлэх, бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөх үүднээс Дархан -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Х.Бат-Оюунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням өргөө цагаан гэр гардууллаа.
Сувилагч Х.Бат-Оюун 2 хүүхэд, ээжийнхээ хамтаар амьдардаг эгэл жирийн мянга мянган сувилагчдын төлөөлөл юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn