2021.05.17

Дарханы СӨБ, ЕБС-ийн удирдлага, багш ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хөндлөө.

Үүнд, ЕБС-ийн зарим сургуулиудад анги дүүргэлт, ачаалал их байгаа тул ширээ сандал, анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх;
Багшлах боловсон хүчнийг чанаржуулахад анхаарч урт, богино сургалтуудад хамруулах, сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах боломж, төсвийг шийдэх талаар анхаарах, цэцэрлэгийн туслах багш, ажиллагсдын нийгмийн асуудлыг анхаарч хууль, эрх зүйн үүднээс боломжийг бий болгох, цэцэрлэгүүдийн гадна талбайн тоглоом, хөгжмийн зэмсэг, компьютер төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн Дарханы Боловсрол, соёл урлагийн газрын зүгээс Дарханд Кембрижийн лаборатори сургуулийн туршилт сайн явагдаж байгааг үнэлээд сургуулийн тоог нэмэгдүүлэх саналыг дэвшүүлэв
Г.Дамдинням тойргоос сонгогдсон гишүүн, БСШУС-ны Байнгын хорооны даргын хувьд дээрх асуудлуудад онцгой анхааран ажил хэрэг болгохоор ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn