
2021.05.05
Боловсрол хөгжлийн түлхүүр
Дархан Уул аймгаас сонгогдсон гишүүдийн зүгээс "Elab Education Academy” -тай хамтран хэрэгжүүлж буй "Дарханы ирээдүй" төслийн хүрээнд аймгийн төгсөх ангийн нийт 1247 сурагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран МУ-ын тэргүүлэх зэрэгтэй шилдэг багш нараас ЭЕШ-ын давтлагаа онлайнаар авч эхлээд амжилттай үргэлжилж байна.
Харин энэ удаа Г.Дамдинням нийт төгсөгчидтэйгээ Боловсролын салбарын мэргэжилтнүүдийн хамт 3 өдрийн турш цахим уулзалт хийхээр болжээ.
Цахим уулзалтад төгсөх ангийн сурагчдын хувьд хамгийн чухал асуудлууд болох
- ЭЕШ сайн өгөхөд юу анхаарах вэ?
- Мэргэжил сонголтоо хэрхэн хийх вэ?
- Тэтгэлэгт хөтөлбөрийн боломжууд
- Хувь хүний хөгжлийн талаар
холбогдох мэргэжилтнүүдийг зочноор оролцуулан ярилцах болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn