2021.06.11

Ж.Сүхбаатар: Монголын сонгуулийн ардчилал алхам урагшиллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Монгол төрийн тэргүүнээ сонгох сонгууль явагдаж дууслаа. Монголын сонгуулийн ардчилал алхам урагшиллаа. Парламтентийн бүгд найрамдах улсын хувьд манай Үндсэн хуульд заахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог боловч бүрэн эрхийн хүлээн зөвшөөрөх хуулийг парламент гаргаж байгаа нь ард түмэн засаглах бүрэн эрхийг хангаж байна. Шинэ Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх гэж байна. Агуулга нь ард түмнээс сонгогдоод гарч ирсэн Ерөнхийлөгч харшилдах зүйл байна уу? гэдгийг ард түмнийг төлөөлөх байгууллага үүгээрээ илэрхийлж байна. Харшилдах шалтгаан алга байна. п

Эрхзүйт төрийн хамгийн гол титэм бол хүний эрх, Үндсэн хууль хоёр юм. СЕХ-ноос Ковидын бүсэд байгаа хүмүүсийн эрх зөрчигдсөн гэсэн гомдол байгаа. Яагаад ийм асуудал үүссэн бэ? Бас ажиглагчаар ажилласан иргэний нийгмийн бүх хүмүүстэй баярлалаа. Сая 2000 гаруй сонгуулийн хэсэг дээр ажилласан бүх хүмүүст талархаж байна    

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn