
2021.06.08
Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэнэ
Засгийн газрын хуралдаан өнөөдөр \2021.06.08\ боллоо.
Ерөнхий сайд нийслэл хотод ажилласантай холбогдуулан:
- Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх
- Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах
- БГД-ийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.