
2021.05.27
“Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” төслийг хэлэлцлээ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.05.27/ хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүн 2021.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг санаачлагч Э.Бат-Амгалан танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцсэн талаарх, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.