2021.04.06
Н.Наранбаатар: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд говийн бүсийн шахмал түлшний үйлдвэр барих боломжтой
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаан 14 цаг 13 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
"Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрийн асуудал ярьж байгаа ч ТЭЗҮ батлагдаагүй байгаа учраас говийн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн ТЭЗҮ бараг ойролцоо байгаа байх. Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрийн талаар ярьж байгаагаас сонсоход Өмнөговийн Цогтцэций суманд шахмал түлшний үйлдвэр барих нь хамаагүй амар санагдаж байна. Түүхий эд бэлэн, Энержи ресурс компани Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад үнэгүй өгнө гэж байгаа. Эрчим хүчний байнгын хангажмтай гэх мэт. Мөн агаарын бохирдлын хэмжээгээр Өмнөговь аймаг Баянхонгор аймгийн дараа орж байна.
Төсвийн хувьд боломжийн байгаа тул үүн дээр судалгаа тооцоолол хийсэн үү? ТЭЗҮ-д говийн бүсийн шахмал түлшний үйлдвэрийг дараагаар нь барих боломж байгаа юу?Тээвэрлэлтийн хувьд ч ойр. ТЭЗҮ боловсруулахад миний зүгээс санал гаргаад хамтран ажиллах боломж бий."
Түүний асуултанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn