Өмнөговь аймгийн зарим сумдын эрчим хүчний асуудлаар ярилцлаа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин тэргүүтэй Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцаж, салбарын сайд, яамны удирлагуудтай уулзлаа.
Уулзатын үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Даланзадгад, Ноён сумыг цахилгаан дамжуулах шугамаар холбох, Ханбогд суманд шинэ дулааны цахилгаан станц барих, Цагаан хадыг цахилгаан, эрчим хүчинд холбох, төсөв хөрөнгийг шийдвэрлэх асуудлуудаар санал солилцлоо.
Мөн БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл"-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдах Дулаан Цахилгаан Станцын барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эрчим хүчний салбарын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар, төсөв хөрөнгийг шийдвэрлэх асуудлаар харилцан санал солилцлоо.
Төслийн хүрээнд Өмнөд бүсийн 1403 аж ахуйн нэгж, 11890 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих бөгөөд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс болон стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна.
Дорноговь аймгийн хувьд Айраг, Сайншанд, Замын-Үүд орчмын бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 25.6 МВт байгаа бол төсөл хэрэгжсэнээр шугамын нэвтрүүлэх чадвар 250 МВт хүртэл нэмэгдэх юм байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn