2021.04.06
Т.Энхтүвшин: Баруун бүсийг нэгтгэсэн шахмал түлшний үйлдвэр барих ТЭЗҮ-гээ боловсруулах хэрэгтэй
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаан 14 цаг 13 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
"Сайжруулсан түлшний үйлдвэрийн төсөвт өртөг тусгагдсан байна. Одоо ТЭЗҮ-ийг батлах хэрэгтэй юм байна. Энэ хэзээ хийгдэх вэ?
Дэвшилт эко түлш компанийн Хөшөөтийн уурхайн ашиглалтыг сайжруулж түлшний үйлдвэр барьж байгуулах урьдчилсан ТЭЗҮ-г ирүүлсэн байна. Үүн дээр тулгуурлан явбал ТЭЗҮ хурдан гарах юм шиг байна. Үүнийг гүйцээж хийх боломжтой юу?
Нэгэнт үйлдвэр барих гэж байгаа бол баруун бүсийн хэмжээний сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих хэрэгтэй. Тэгэхгүй бол аймаг бүр ийм үйлдвэр бариад байвал эдийн засагдийлэхгүй, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих нь зөв гарц биш. Хуурай аргаар баяжуулж байгаа түлшийг сайжруулсан түлш болгох нь хэр зөв арга юм бэ? эдийн засгийн хувьд хэр үр ашигтай вэ?
Цаг хугацааны хувьд яаравчлахгүй бол хөрөнгө мөнгөний зарцуулалт нэмэгдэх эрсдэл бий юу?"
Түүний асуултанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn