2021.03.31
Б.Баттөмөр: Статистикийн үйл ажиллагаанд IT ашиглах хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улс орлогын ангилалаар 124-т эрэмбэлэгдэж дундаас доогуур орлоготой ангилалд багтаж байна. Хүний хөгжлийн индексээр 92-т. Статистик мэдээ гарч байна. Бид ашигладаг. Үүн дээрээ шинжилгээ, мазро эдийн засгийн төлөв ямар байгаа, чиг хандлага ямар байгааг тогтоож, судалгаа шинжилгээ хийх чиглэлд ямар бодлого баримталдаг вэ?
Статистик мэдээний ашиглалт ямар байна вэ? Энэ чиглэлдээ судалгаа хийсэн үү? Шийдвэр гаргах түвшинд ашиглалт хэр байгаа вэ?
Статистикийн ажилд технологийн дэвшил хэр нэвтэрсэн бэ? ялангуяа IT нэвтрэлт хэр явагдаж байгаа вэ? Мэдээллийн технологийг статистик нэвтрүүлэхэд танайд ямар бүтэц, бэлэн туршлага юу байгаа вэ?
Статистик мэдээний хэрэглэгчид зориулсан сургалт хийдэг үү? Цаашид дэлхийн чиг хандлага хаана байгаа вэ? Бид бодлогоо хааш нь чиглүүлэх ёстой вэ? Үүн дээр танай зүйгээс ямар ажил хийж банйа вэ?"
Түүний асуултанд ҮСХ-ны дарга хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn