
2021.03.29
Улсын Эрдэм шинжилгээний хуралд Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш нар оролцож Тэргүүн байр эзэлжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын IV-р сургуулийн багш нарын баг Улсын 54 дэх удаагийн Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцон Тэргүүн байр эзэлсэн явдалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн цахим хуудсаараа дамжуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Гишүүн тус сургуулиар анх 2019 оны 4 сард орохдоо нэг ч лаборатори байхгүйг анзааран ОУ-ын жишигт нийцсэн 32 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг Чинбатын Ундрам-Хөгжлийн сан -аараа дамжуулан байгуулж өгч байсан билээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn