2021.03.24

Ж.Ганбаатар: Хариуцлагын зохицуулалтыг хэрхэн тусгасан байгаа вэ?

ХБХ-ны өнөөдрийн \2021.03.24\ хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.Ганбаатар:

Хүний эрх хамгаалагчийг төрийн байгууллага хааж боогдуулаад байвал ямар хариуцлага хүлээлгэх вэ? Энд төрийн албанд заасан хууль, зөрчлийн хууль гэсэн хуулиар шийднэ гэсэн байна. Ямар нэгэн байдлаар та нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй хааж боогдуулах, асуулганд хариу өгөхгүй байх тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Эрүүгийн хуулийн хариуцлага гэж ямар хариуцлага байна вэ? Иргэд бол эрхийг зөрчихгүй байх. Төрийн албан хаагчид яах вэ? гэдэг нь тодорхой байх хэрэгтэй.  Хариуцлага тодорхой бус бол хууль өөрөө тунхаглалын шинж чанартай болно шүү.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа. 

Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалагчийн эрхийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуульд 5.20-р зүйл гэж шинэ зүйл нэмж оруулж байгаа. Хүний эрх хамгаалагчийг доромжлох, гүтгэх, үйл ажиллагааг нь дэмжихгүй байх уриалах, албадах арга хэрэглэсэн бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаар заасан байгаа.