Хүний эрхийг хамгаалагчийн хуулийн төслийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахална
УИХ-ын чуулган өнгөрсөн 7 хоногт Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлсэн.
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгууллаа.
Тус хуулийн төслийг НҮБ-ийн зөвлөмжөөр, Хүний эрхийн үндэсний комисс боловсруулж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өргөн мэдүүлээд байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Төслийг илүү сайжруулах шаардлагатай" гэсэн байр суурийг хэлсэн юм.
Тэрээр,
"Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах асуудал бол олон улсын чиг хандлага. Улс орнуудын практикаас харахаар хүний эрхийг хамгаалагчийг хоёр янзаар хамгаалсан эрх зүйн зохицуулалт байгаа юм.
- Эхнийх нь:Тусгайлсан хуулиар хамгаалж, зохицуулж өгдөг. Энэ жишээ Баруун европ болон хойд Америкт бий.
- Хоёрт нь: Тусгайлсан хууль гаргахгүйгээр, бусад хууль тогтоомжид шингээгээд явдаг. Энэ жишиг зарим Авторитари дэглэмтэй улсуудад бий.
Тэгэхээр манайх энэ хуулийг батлах юм бол олон улсын хүний эрхийн тогтолцоог нутагшуулж байгаа юм.
Монгол улсын өнгөрсөн 30 жилийн туршлагад хүний эрхийн төлөө тэмцэж байсан олон хүмүүс дарамт шахалт, тэр байтугай амь насаа алдаж байсан гашуун туршлага байгаа.